Ботаникс – Ургамлын талаарх сэтгүүл

Монгол хувилбар

Мангог үрээр ургуулах

Та сайн соёолуулахын тулд шинээр хураасан үр суулгах хэрэгтэй. Үрээ 20–25°C хэмд 2–6 цагийн турш усанд дэвтээнэ үү.

Баасан 20.5.2011 19:50 | Хэвлэх | Этгээд ургамал, Ургамал ургуулах зааварчилгаа

Калимантан Манго, Кацури (Mangifera casturi)

Калимантан манго (Mangifera casturi) эсвэл нутгийн хэлээр Кацури гэж танигдсан зүйл нь 10–30 м өндөр халуун орны жимсний мод ба зөвхөн Өмнөд Борнео (Индонез)гийн Банжармасиний бүс нутгийг хамран ургадаг. Хууль бус мод бэлтгэлтээс болж одоо мөхөж байгаа боловч, энэ бүс нутагтаа амтлаг жимснийхээ ачаар тариалагдаж байна.

Даваа 9.5.2011 22:46 | Хэвлэх | Этгээд ургамал

Индонезийн манго

Индонезийн Борнео аралд 34 зүйлийн (Mangifera) манго арал дээр байгалиараа байдаг. Ихэнх эдгээр зүйлүүд ойг устган сүйтгэх ажиллагаанаас болоод устаж үгүй болох аюул нүүрэлсэн. Зарим зүлйин манго, ж.н. Калимантан манго нь аль хэдийн дэлхийд устаж үгүй болсон.

Борнео арлын зарим хэтийн манго модууд тухайлбал Mangifera griffithi (танигдсан нутгийн хэлээр : asem raba, мөн romian), Mangifera pajang (asem payang), Mangifera quadrifida (asem kipang) болон Mangifera torquenda (asem putaran).

Даваа 9.5.2011 22:43 | Хэвлэх | Этгээд ургамал

Дөрвөн навчит хошоонгорыг тарих - (Marsilea quadrifolia)

picture

Marsilea quadrifolia

Дөрвөн навчит хошоонгор – (Marsilea quadrifolia) ын навчнууд нь ердийн хошоонгор шиг харагддаг усны тагнай өвс юм. Та усны тагнай өвс болон хошоонгор хоёрын хооронд ямар ч авцалдаа алга гэж бодож байна уу? Эсрэгээрээ – энэ хоёр хоёулаа дэлхийн цэцэрлэгийн үл танигдах маш гоёмсог ховор ургамлын шинж чанарыг агуулсан байдаг.

Дөрвөн навчит хошоонгор нь гутлын үдээсийг санагдуулам урт үндэстэй. Усан дээр хөвж ургадаг навчнууд нь үндэснээс ургадаг. Эдгээр навчнууд нь 4 хуваагдаж, дөрвөн-навчит хошоонгортой төстэй болдог. Намар үндсийг нь уснаас гаргахад, жижигхэн зүйлүүд харагдана (энэ нь жижиг шош шиг харагдана).үрэнцэр нь гарч ирсэний дараа спороор үрждэг – энд тагнай өвснөөс ургадаг гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Дөрвөн навчит хошоонгор Өмнөд Америкаас бусад тэжээллэг бодисоор дүүрэн ихэнх усанд ургадаг.

Ням 8.5.2011 22:42 | Хэвлэх | Усны ургамал

Welwitschia mirabilis - амьд чулуужсан зүйлийг тарих

picture

Welwitschia

Welwitschia mirabilis (Welwitschia mirabilis) нь Атлантийн далайн эргийн Намиби болон Зүүн Анголагийн багахан талбайг эзлэн ургадаг. Welwitschia нь анх удаа харахад тэгж харагддаггүй ч гэлээ үнэндээ мод юм. Ургамал нь бүхэлдээ 2 навчтай нэг богино их биетэй – энэ нь яг л хоёр аврага том мушгирсан тууз үзүүр хэсгээрээ сэмэрсэн тууш шугамтай юм шиг харагдана. Welwitschia нь заримдаа овоолсон хог шиг харагддаг!

Бямба 7.5.2011 22:33 | Хэвлэх | Этгээд ургамал

Continue: 1-5 6-10 11-15 16-20 21-22

КПР-ын тухай

КПР - Цэцэрлэгчдийн Клуб Словак
КПР-ын Цэцэрлэгчдийн кпуб нь дэлхий нийтийн цэцэрлэгчдийн байгууллага юм. Дэлгэрэнгүй унших...
Ургамал ургуулах туршлагаа хуваалцаарай. Цэцэрлэгжүүлэлт, ургамал болон ургамлын ургалт гэх мэт зүйлээр нийтлэл бичээрэй. Мөн үүнийгээ өөрийнхөө хэл дээр нийтэлж Ботаниксын сэтгүүлийн хувилбар болгоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Ангиллууд: Бүх Далдуу мод Мөөг Ургамал ургуулах зааварчилгаа Усны ургамал Хортон шавьж Шилмүүст мод Этгээд ургамал Өвс